Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулга
илтгэгч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.БАТ-ҮҮЛ
Хурлын дарга,төлөөлөгчид өөМонгол Улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй.Орчны тэнцэл алдагдал,байгалийн орчны бохирдолоос хамгаалуулах эрхэй..”хэмээгээд мөн хуулийн 19-р зүйлийн 2-т “...иргэнийхээ энэ эрхийг хангах эдийн засаг,нийгэм,зохион байгуулалтын арга хэмжээг төрөөс авах үүрэгтэй”гэсэн байдаг.Үүнийг нийслэл хотын амьдралд буулгавал нийслэлийн засаг захиргаа иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах үндсэн үүрэгтэй гэсэн хэрэг.Харамсалтай нь Үндсэн хууль батлагдаад хорин жил болход нийслэлчүүдийн эрүүл аюулгүй амьдрах эрх хангагдах нь бүү хэл жилээс жилд дордсоор ирсэн.Өөрөөр хэлбэл нийслэлийн захиргаа үндсэн үүргээ орхигдуулсаар иржээ.Тэгээд Улаанбаатар гамшгийн байдалд хүрсэн. Нийслэлчүүд цөхрөнгөө барсан гэж хэлхэд хэтрүүлэг болохгүй.Үүний илрэл нь өнгөрсөн 6-р сарын 28-нд сонгуулийн дүн байсан.Нийслэлчүүд,иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангах зорилтыг цөмөө болгосон Ардчилсан Намын 5А хөтөлбөрийг дэмжиж бидэнд итгэл найдвараа хүлээлгэсэн. Ийнхүү өнөөдөр би та бүхэнд .Нийслэл Улаанбаатар хотын сонгогч түмний дэмжсэн тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.Энэ хөтөлбөрөө Шинэчлэлийн хөтөлбөр хэмээн нэрлэж байна.Шинэчлэлийн гэх учир нь хотын хөгжил,бүтээн байгуулалтын тооллын эх нь болоод зорилгын үр дүн нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангасан таатай хийгээд тав тухтай орчныг бий болгох явдал юм хэмээн,орхигдож гээгдсэн үзэл санааг эргүүлэн авчирч шинэ зорилт болгон дэвшүүлж байгаад оршино. Юуны өмнө Нийслэлийн Засаг даргын хувьд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-ын долоон Байнгын хороогоор хэлэлцэхэд үнэтэй санал, шүүмжлэл өрнүүлж хөтөлбөрийн төслийг чамбайруулсан ИТХ-ын Төлөөлөгчдөдөө талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний гаргасан ажил хэрэгч санал санаачилгыг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ хэлье. Үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд ирэх жилүүдэд хийхээр дэвшүүлж байгаа томоохон зорилтуудыг ойлгомжтой, нуршуу биш, цэгцтэй байдлаар боловсруулж өргөн барих тал дээр анхаарсан. Хөтөлбөрийн төсөлд бичигдэж тусгагдаагүй ч хийж хэрэгжүүлэх шаардлагатай, шийдлээ хүлээсэн олон асуудал Улаанбаатар хотод бий. Тэр бүхнийг жил бүрийн ажлын төлөвлөгөөндөө тусгаад хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. 2013-2016 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх таван бүлэг, 108 заалт бүхий үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийнхээ Эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг ханган бүрдүүлэхийг гол зорилгоо болголоо. Үнэндээ Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд аман хүзүүдэж, хотын үйлчилгээ, авлигын сүлжээ цагаандаа гарч барилга хот төлөвлөлт, газар олголт учир замбараагаа алдаж мөнгөтэй, эсвэл эрх мэдэлтэй хэсэг нь юу дуртайгаа хийдэг байдал руу нэгэнт орчихжээ. 1992 онд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 1.6.2-т Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй... 19.2-т Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм эдийн засгийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүргийг төр хүлээх тухай маш тодорхой заалт бий. Үндсэн хуульд заасан энэ үүргээ бүрэн дүүрэн биелүүлээгүйгээс Улаанбаатар хот өнөөдөр ийм хүнд байдалд орсон гэдгийг ухамсарлах цаг болсон гэж үзэж байна. Төрийн мартагдсан үүргийг эргүүлэн сэргээж, иргэдийнхээ Эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АН 5А хөтөлбөрийг дэвшүүлэн тавьж сонгогчдын дэмжлэгийг хүлээсэн билээ. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр бол нийслэлийнхний сонголт, тэдний мөрийн хөтөлбөр юм.
Авлигыг зогсоохгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй
Юуны өмнө үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Авлигагүй Улаанбаатар гэсэн бүлгийг онцолмоор байна. Улаанбаатар хотод нүүрлэсэн авлигын сүлжээнүүд нийгэмд мансууруулах үйлчилгээ шиг хортой нөлөө үзүүлж, төрөлх нийслэлийнхээ хөгжилд хоноцын сэтгэлгээгээр ханддаг хэтэрхий увайгүй байдлыг бий болгосон. Авлигатай хотод иргэд нь амар амгалан биш харин ч айдас хүйдэстэй амьдардаг. Авлигатай хот иргэддээ биш мөнгөтэй, эрх мэдэлтэй, эсвэл эдийн засаг бизнесийн бүлэглэлүүдэд үйлчилдэг. Тиймээс Авлига байгаа цагт Улаанбаатар хот хөгжихгүй гэдэг нь аксиом болжээ. Тиймээс Улаанбаатар хотыг нэн яаралтай авлигын дөнгөнөөс салгах шаардлагатай байна. Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөсөө авлига хамгийн ихээр бугшсан салбаруудад анхаарлаа онцгой хандуулж, ил тод нээлттэй болгохын тулд нээлттэй хяналтыг бий болгох замаар “салхивч”-уудыг нээж өгөхөөр зорьж байна. Авлигад хамгийн их өртдөг газар олголт, барилгын салбарын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Авлигын хамгийн том хохирогч болж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь хяналтыг бий болгохоор үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгалаа. Улаанбаатар хотын хэмжээнд Авлигын эсрэг баттай зогсох Олон нийтийн зөвлөлийг байгуулах зорилт дэвшүүлж байна. Нээлттэй, ил тод болгох зорилтын хүрээнд Нийслэлийн Иргэний танхимыг байгуулж, газар олголт, барилга хот байгуулалт, хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улаанбаатар хотыг өөрийн гэсэн дүрэмтэй болгох ажлыг эхлүүлээд явж байгаа. Бүгдээрээ дагаж мөрддөг тогтсон дүрэмтэй болчихвол авлига өгөх, авах зэрэг буруу алхам хийхгүй байх хөрс суурь бүрдэнэгэж үзэж байгаа юм. Зөвхөн Авлигагүй хотын иргэд л айх аюулгүй амар амгалан, ажил орлоготой, агаар нь цэвэр, шударга хөдөлмөрөөр босгосон амины тохилог орон сууцтай амьдарч чадна.
Дарга нарын тусгай үйлчилгээг иргэддээ шилжүүллээ
Аюулгүй, амгалан Улаанбаатар зорилтын хүрээнд иргэндээ ээлтэй, эрүүл, тав тухтай амьдралын орчин бүрдүүлнэ. Нийслэлийнхнийг хамгийн ихээр стресст оруулдаг байсан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ үр дүнгээ өгч байгааг Та бүхэн мэдэж байгаа. Нийслэлийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй явуулдаг болсон. Энэ бол өмнө нь зөвхөн дарга нарын эдэлдэг байсан тусгай эрхийг анх удаа иргэддээ олгосон шийдвэр байсан. Дарга нар зам чөлөөлүүлж давуу эрхтэй явдаг байсан бол өнөөдөр нийтийн тээврээр зорчиж байгаа нийслэлийн иргэн бүр давуу эрх эдэлдэг боллоо. Цаашид нийтийн тээвэрт метро, тусгай замын автобус, төмөр замаар явагч автобус зэрэг шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт авто зам, тээврийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр томоохон зорилтууд тусгагдсан.Гэр хорооллын доторхи автозамын сүлжээг сайжруулж хатуу хучилттай зам барина. Улаанбаатар хотын автозамын сүлжээг шинэчлэх, дүүргүүдэд явган зорчигчийн гудамжийг бий болгох, нүхэн гарц, газар доорхи болон давхар зогсоолуудыг жил бүр төлөвлөн барьж байгуулж байхаар зорилт дэвшүүллээ. Нийслэлийн ногоон байгууламжийг 20 хувьд хүргэж, 1200 га газарт шинээр ногоон байгууламж бий болгоно. Барилга байгууламж гудамжинд нийтийн гарцтай, хүүхдийн тоглоомын болон иргэд амрах газар, ногоон байгууламжтай байх шаардлагуудыг бодитойгоор мөрдүүлдэг болно.
Агаараа цэвэршүүлж, ногоон байгууламжаа тэлнэ
Агаар цэвэр Улаанбаатар зорилтыг иргэдийнхээ оролцоо, дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын хамгийн үнэт баялаг бол Монгол хүн. Тийм учраас агаар нь хамгийн их бохирдолтой хот гэсэн муу нэр, муухай хочноосоо нэн яаралтай салах шаардлагатай болжээ. Юуны өмнө хүйтэн өвлийг өнтэй давахын тулд бүх нийтээрээ орон байраа дулаалдаг байхыг уриалж, өдөрлөг хийлээ. Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог гэдэг. Орон байраа, албан газраа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадалд олон нийтийг уриалж эхэлсэн. Агаар цэвэр Улаанбаатар зорилтын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, хөрсний болон орчны бохирдлыг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны эх үүсвэрийг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Түүхий нүүрс түлж дулаанаа шийдэж байгаа гэр хорооллуудад дахин төлөвлөлт хийж айл өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр тооцлоо. Ахуйн хэрэглээнд шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, гэр хорооллын айлуудын түүхий нүүрсний хэрэглээг шат дараатай бууруулахаар төлөвлөж байна. Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны стандартыг шинэчлэн батлуулж мөрдүүлэх, амины орон сууцны хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулахаар зорилт дэвшүүлж байна. Гэр хорооллын болон нийслэлийн бусад газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хиймэл нуур цөөрөм усан оргилуур зэргийг барьж байгуулж агаарын чийгшилтийг нэмэгдүүлэх ажлыг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ. Нийслэлийн зуслангийн бүсэд дахин төлөвлөлт хийх, хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдэх ажлуудыг шат дараатайгаар хийхээр төлөвлөв. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хэрэглээнд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг тогтолцоо руу ирэх дөрвөн жилд орох болно.
Амины сууц ба зээлийн хүртээмжтэй тогтолцоо
Улаанбаатар хотын гэр хорооллыг хамгийн орчин үеийн амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх томоохон ажлуудыг ирэх дөрвөн жилд хийнэ. Нийслэлийнхний маш их хүлээлт, бас итгэл байгааг мэдэрч байна. Бидний хамгийн түрүүнд хийхээр төлөвлөсөн ажил бол Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, хуульчлан баталгаажуулах явдал юм. Нийслэлийн дүүрэг бүрт иргэдийн оролцоотойгоор хотын дахин төлөвлөлтийг хийж, дэд бүтцийг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэхээр ажлаа эхлүүлээд байна. Төлөвлөлт хамгийн чухал.Гэр хорооллыг амины тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороо тус бүрээр бүсчлэн боловсруулж зургаан жилийн дотор хэрэгжүүлнэ. Улаанбаатарын зүүн, баруун, хойд хэсэг дэх гэр хорооллын байршилд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг тодорхой төлөвлөлтийн дагуу барьж байгуулна. Нийслэлийн алслагдсан дүүррэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор онцгойлон дэмжиж, суурьшлын бүсийг ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу тэлэхээр төлөвлөлөө. Ажил хөдөлмөр эрхэлдэг хүн бүр урт хугацаатай, бага хүүтэй орон сууцны зээлд хамрагддаг байх бодлого хэрэгжүүлнэ. Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, шинэчлэх замаар амины орон сууцны зээлийн жилийн хүү хамгийн ихдээ 4 хувь байхаар төсөөлж байгаа юм. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг тодотгож орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх замаар орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж байна.
Ажилтай, орлоготой, санхүүгийн чадвартай Улаанбаатар
Улаанбаатар хотын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэхэд дотоод болон гадаад эх үүсвэрүүдийн таатай боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахаар зорьж байна. Нийслэл өөрийн бондыгзах зээлд гаргаж, хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх бүрэн боломжтой учраас үйл ажиллагааны хөтөлбөртөө зорилт болон дэвшүүллээ. Нийслэлийн төсөв санхүү, боловсон хүчний хүний нөөцтэй холбоотойгоор Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах шинэчлэлийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлнэ. Зээлийн барьцаа, баталгааны тогтолцоог хөнгөвчлөх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийн хэмжээг ихэсгэх, зээлийн хэмжээ, хугацаа, нөхцөлийг сайжруулна. Багануур дүүрэгт их дээд сургуулиудын нэгдсэн хотхоны дэд бүтцийг барьж байгуулна, Багахангайд махны үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж, Улаанбаатар хотын махны нөөцийн санг бий болгохоор үйл ажиллагааныхаа хөтөлбөрт зорилт дэвшүүллээ. Налайх дүүргийн хувьд орон нутгийн барилгын материалын түүхий эдийн нөөцийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх, ханын болон дулаалгын материал, сантехникийн хэрэгсэл, угсармал хавтангийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж хөгжүүлнэ. 21 дүгээр зууны Улаанбаатар хотын хөгжилд хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал үүрэгтэй.Нийслэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжин бүтээн байгуулалт, хот тохижилтод хамтран оролцох бодлого баримтална гэдгийг зориуд онцлон хэлье.
Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 16.5 их наяд төгрөг шаардагдах төсөөлөл гарч байгаа юм. Энэ нь нэг талаас маш их мөнгө мэт санагдаж болох ч нөгөө талаас санхүүгийн гадаад, дотоод эх үүсвэр, боломжуудыг сайтар дайчилбал олж босгож болохгүй хөрөнгө бас биш. Зарим олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас ирэх хөрөнгө оруулалтыг нягтлан тооцвол энэхүү мөнгөн дүн багасах боломж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.

2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
No comments:
Post a Comment