Monday, December 31, 2012

Monday, December 24, 2012

Э.Бат-Үүл - 2012 оны хүн

Мэдээллийн “NEWS” агентлаг "Оны хүн"-ээр Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-Үүлийг нэрлэж байна.
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын баатар хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсан Э.Бат-Үүл их улстөрд ээлжит сонгуулийн чимээ хадаалсан өдрүүдэд УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэн олон нийтэд шуугиан тарьж байв. Түүнийг “их улстөрөөс зодог тайлав” гэж хэлэгдэх болсны шалтгаан нь өнөөдөр өрнөөд байгаа Улаанбаатар хотын шинэчлэл. Их улс төр ярихаас илүү нийгмийн чиглэлд анхаарах цаг нь ирэв хэмээсэн түүний энэ шийдэл Ардчилсан намынхныг “Олуулаа” уриатайгаар нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд оруулж, өдгөө Улаанбаатар хотод олуулаа болгоод байгаа.

Friday, November 23, 2012

Эрдэнийн БАТ-ҮҮЛ

Овог нэр: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
Төрсөн он сар өдөр: 1957.07.01
Төгссөн сургууль:
  • 1975-1981     Монгол Улсын Их сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол:
  • Дээд, Улс төр судлаач, Физикч, физикийн багш
Ажилласан байдал:
  • 2008-2012     Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008     Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004     “Чугу” ХХК –ий зөвлөх
  • 1996-2000     Улсын Их Хурлын гишүүн
  • 1990-1992     Монголын Ардчилсан намын дарга
  • 1985-1989     Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан
  • 1982-1985     Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 10 жилийн сургуулийн багш
  • 1981-1982     Барилгын техник мэргэжлийн сургуулийн багш
  • 2012 оноос   Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч
  • 2012 оноос НИТХ-ын төлөөлөгч
Гавъяа шагнал:
  • Монгол Улсын Баатар цол,
  • Сүхбаатар-ын одон,
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан туг-ийн одон,
Сонгуульт ажил:
  • 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон.
И-майл хаяг: e.batuul@citycouncil.mn