Monday, December 24, 2012

Э.Бат-Үүл - 2012 оны хүн

Мэдээллийн “NEWS” агентлаг "Оны хүн"-ээр Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-Үүлийг нэрлэж байна.
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын баатар хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсан Э.Бат-Үүл их улстөрд ээлжит сонгуулийн чимээ хадаалсан өдрүүдэд УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэн олон нийтэд шуугиан тарьж байв. Түүнийг “их улстөрөөс зодог тайлав” гэж хэлэгдэх болсны шалтгаан нь өнөөдөр өрнөөд байгаа Улаанбаатар хотын шинэчлэл. Их улс төр ярихаас илүү нийгмийн чиглэлд анхаарах цаг нь ирэв хэмээсэн түүний энэ шийдэл Ардчилсан намынхныг “Олуулаа” уриатайгаар нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд оруулж, өдгөө Улаанбаатар хотод олуулаа болгоод байгаа.

  Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 22 жилийн дараа анх удаа Ардчилсан намынхан хотод олуулаа болж, Улаанбаатар хотоо шинэчлэн хөгжүүлэхээр ажилдаа ороод байна. Эхний алхмууд болох автозамын түгжрэлийг бууруулах зохицуулалт, барилгын салбарт зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх, барилга бүтээн байгуулалтын ажлын аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах хууль бусаар олгогдсон газрыг цэгцлэх ажлууд нийгэмд харанга хадааж байна.
 Олуулаа Улаанбаатар хотоо өөрчлөхөөр зориглоод хэдхэн сарын хугацаа өнгөрч байгаа болохоор магтаж, сайшаахаас гадна шүүмжлэл, хүлээлт дагуулж буй олон ажлууд бий. Гэр хорооллыг барилгажуулах, нийслэлийн нийтийн тээврийг цэгцэлж метро байгуулах, замын түгжрэлийг бууруулахын тулд зөвхөн автомашины дугаараар хязгаарлан зохицуулах бус цаашид түгжрэлийг халахын тулд хотын дэд бүтцийг сайжруулах, гүүрэн зам, гүүрэн гарц, давхар зам байгуулах гээд олон ажил түүнийг хүлээж буй. Тиймээс энэ олон ажлын эхлэл олны анхаарлыг татаж байсанчлан биелэл нь олон нийтдээ үр өгөөж дагуулах болтугай.
“NEWS” агентлагаас эрхлэн гаргадаг “Ардын эрх” сонин, news.mn сайт сүүлийн найман жилийн турш “Оны хүн”-ийг тодруулж байгаа билээ. Тухайн жилдээ гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь олон хүнд нөлөөлсөн, шуугиан тарьсан, олны анхаарлын төвд байсан эрхмүүдийг онцолдог энэ шалгаруулалт дан магтаалд  умбах бус сайнаар ч саараар ч хэлүүлж, шүүмжлэл, сануулга, дагуулж, хүлээлт үүсгэж байсан хүмүүсийг нэрлэдгээрээ онцлог.
 Э.Бат-Үүл 2008 онд мөн манай агентлагийн “Оны хүн”-ээр нэрлэгдэж байсан юм. Тухайн үедээ 2008 оны 7 дугаар сарын 1-ны дараах хүнд нөхцөл байдалд ард иргэдээ хүлээцтэй байхад уриалан дуудаж, улс төрийн нам хүчнүүдийг эвлэрүүлэхийн төлөө байсан түүний шийдвэрийг үнэлэн оны хүнээр тодруулсан билээ.
 Мөн сонирхуулахад  “Ардын эрх” сонин  редакцийн сэтгүүлчдээсээ гадна тус сонинд байнга нийтлэл бичин байр сууриа илэрхийлдэг гадны бичигчдээс “Оны шилдэг нийтлэлч”-ийг шалгаруулахад тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Монголын ардчилалд одоо л бодит аюул тулгарч байна” хэмээх цуврал дөрвөн нийтлэлээрээ “Ардын эрх” сонины шилдэг нийтлэлийн шагналыг гардаж байсан билээ. Энэхүү гаднын шилдэг нийтлэлчдийн шагналыг доктор Батчулуун, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар авч байсныг дурдахад мөн таатай байна.
“NEWS” агентлаг өмнөх жилүүдийн “Оны хүн”-ээр тухайн жилдээ 69 дэх их аварга болж, дэлхийн анхаарлыг татсан сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, өндөг шиг эмзэг анхны Эвслийн Засгийн газрыг тэргүүлж байсан өдгөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сумогийн ертөнцөд монголчуудын алдрыг дахин цууриатуулсан их аварга Хакухо М.Даваажаргал, тухайн үеийн МАХН-ын дарга  М.Энхболд, намынхаа нэрийг солих түүхэн шийдвэр гаргасан МАХН-ын дарга Сү.Батболд, Монгол поп урсгалыг санаачлан, рок попынхны дундаас, магадгүй урлагийн ертөнцөд хамгийн залуудаа Төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болд  нарыг тодруулж байсан билээ.

2 comments:

  1. In this case, a mobile-compatible platform is the most suitable, because of|as a end result of} it's impartial of the operating system. New players only, £10 min fund, £8 max win per 10 spins, max bonus conversion equal to lifetime deposits (up to £250) to real funds, 65x wagering necessities and full 토토사이트 T&Cs apply. For UK players, free slots usually are not allowed until you register. The greatest place to play free slots for UK players, is at a trusted on-line casino that permits free play.

    ReplyDelete
  2. The present welcome bonus offers new players many incentives to hitch. MagicRed will double your deposit up to as} €200, and you’ll get up to 100 bonus spins by making extra €20 deposits on days two and three. Other terms and conditions, together with wagering 카지노사이트 requirements, apply. Welcome bonuses are a common practice and customarily include a sum of cash that you get when becoming a member of a web-based on line casino.

    ReplyDelete