Wednesday, April 10, 2013

Баянхошууны иргэдтэй уулзлаа.

Ирэх жилүүдэд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэгэнд Гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөлтийн цогц арга хэмжээнүүд орж байна.
Нийслэлийн өнгө төрхийг сэргээн засах,иргэдийн оршин суух газар өмчилж байгаа газар эд хөрөнгө гэсэн хоёр сонирхолын аль алиныг нь онцгойлон анхаарч асуудлын эцсийн шийдийг иргэдийн оролцоогоор шийдвэрлэх чиг баримтлалтай энэ ажил урин дулаан эхэлж барилгын ажил эхлэх болсонтой холбогдон улам эрчимжиж байна
Өнөөдөр /2013-4-11/ нийслэлийн иргэний танхимд хөтөлбөрт хамрагдсан “Баянхошуу дэд төвийн байршилд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28-р хорооны иргэдтэй санал солилцох уулзалтыг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг гэр хорооллын хөгжлийн газар зохион байгууллаа.
Уулзалтанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э Бат-Үүл Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх,хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн удирдагч,Азийн хөгжлийн банкны РРТА-ийн удирдагч доктор Бхарат Дахияа,Нийслэлийн бүртгэлийн газрын дарга С Содномдорж,Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш Ганхуяг зэрэг албаны хүмүүс оролцож дахин төлөвлөлтийн бодлого,үйл ажиллагаа,хэрэгжилтийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж иргэд санал бодлоо илэрхийлцгээлээ Уулзалтанд дээрх хороодын 300 гаруй иргэд ирж оролцлоо

Баянхошууны иргэдтэй уулзаж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төв буюу Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28-ны хорооны иргэдтэй нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа нар уулзаж, дэд төвүүдийг хэрхэн хөгжүүлэх тухай урдчилсан зураг төслөө танилцуулахаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр буюу Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулж байна.

Tuesday, April 9, 2013

Нийслэлийн Засаг дарга Баянхошууны иргэдтэй уулзана.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж. Баянхошуу дэд төв , Сэлбэ дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр дахин төлөвлөж хөгжүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг эхлүүлсэн юм.